Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн А/53, А/44 хамтрасан тушаалаар батлагдсан "Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам" -ын дагуу дараах шаардлага хангасан иргэнийг дэд зөвлөлийн гишүүнээр ажиллахыг урьж байна.Тавигдах шаардлага:

  1. Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа иргэн
  2. Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
  3. Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх.
  4. Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтарч ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй.
  5. Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх
  6. Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол гишүүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Тодорхойлолт
  2. дээд боловсролын дипломын хуулбар
  3. Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж байгаагүй, хамтран ажиллаагүй, хандив, санхүүгийн тусламж авч байгаагүй, төлөөлөл хэрэгжүүлээгүй тухай баримт
  4. Бусад ашиг сонирхлын зөрчилгүйг нотлох баримт

Хүлээн авах албан тушаалтан:ТЗУСХ-ийн ахлах мэргэжилтэн Н.БатсүхУтас: 266242