Баруун бүсийн биеийн тамирын мэргэжилтнүүд номын дуу сонсов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Тус сургалтад ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг болон Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын удидлага, мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын нээлтийн ёслолын үеэр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц спортын салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулсан юм.Тухайлбал, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайханыг БТСГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан бол, “Алтан од”тэмдэгээр Ховд аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Г.Нямдэлэг, Увс аймгийн дасгалжуулагч Ж.Оюунпүрэв, Баян-Өлгий аймгийн ахлах дасгалжуулагч Б.Санат, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын биеийн тамирын багш Баянмөнхийг шагналаа. Мөн “Спортын алдар”тэмдэгээр Ховд аймгийн Э.Уламбаяр, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын биеийн тамирын багш Д.Гэрэлмаа, Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт хариуцсан мэргэжилтэн Н.Нацаг, Баян-Өлгийн аймгийн дасгалжуулагч С.Менгельсийг шагнав. Энэ үеэр Монгол Улсын спортын цол, зэрэг олгох нэгдсэн ангиллын дагуу болзол биелүүлсэн Ховд аймгийн БТСГ-ын дарга Г.Цэдэнбалд спортын мастерын цол тэмдгийг гардуулсан юм.Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл тавив. Үүний араас БТСГ-ын Биеийн тамирын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн О.Баасан биеийн тамирын хэлтсийн хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн жилийн төлөвлөгөө хэрхэн гаргах талаар сургалт зохион байгууллаа. Мөн Төрийн захиргаа, удирдлага санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн О.Баттулга “Хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал”, Статистик, мэдээллийн цахим сангийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Ганзориг Иеийн тамир, спортын статистик мэдээлэлийн сайтын хөгжил, Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн норматив, стандартын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Гантөмөр “Хүн амын бие бялдарын хөгжилт чийрэгжилтийн төвшин тогтоох сорил”гэсэн сэдвээр оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн сургалтад таван аймгийн БТСГ-ын 80 орчим мэргэжилтэн албан хаагч оролцлоо.