БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГИЙН АРГА ЗҮЙЧДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛНО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12 дугаар зүйл, УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолын 2.2.2, 3.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага дахь Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг жигд хэвийн үр дүнтэйгээр зохион байгуулж явуулахад биеийн тамирын арга зүйчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага судлах, хамтын ажиллагааны чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГИЙН АРГА ЗҮЙЧДИЙН ДУНД ТУРШЛАГА СУДЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГ ХАНДЛАГА, ЦААШДЫН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ НЭГДСЭН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэг 2017.03.23-ны өдрийн 09.00 цагт БСШУСЯ-ны хурлын танхимд эхэлнэ.

 Нэгдсэн уулзалт хэлэлцүүлэгт дараах чиглэлээр илтгэл тавигдана. Үүнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын бүтэц, зохион байгуулалт, Биеийн тамирын чиглэлээр 2017 онд хийгдэх үйл ажиллагааны талаар;
  • Аж ахуй нэгж байгууллага дахь Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах бодлого;
  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого;
  • Спортын цол зэрэг олгох шинэчилсэн журмыг танилцуулах;
  • Зөв зохистой хооллолт, хоол тэжээлийн боловсрол олгох, хувь хүний хооллолтын байдлыг үнэлж тооцох арга зүйд суралцах нь;
  • Нийслэлээс зохион явуулж буй “Биеийн тамир, спортын хамтлаг дахь үйл ажиллагаа”-ны талаар холбогдох албаны хүмүүс танилцуулга хийж илтгэл тавина.