БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2017 оны VIII/12-18 өдрүүдэд УБ хотод зохиогдох "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн наадмын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас "SPORT FOR CHILDREN" сэдэвт ОХУ-ын Буриад, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Судлаачдыг тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг УРЬЖ БАЙНА.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 08.30-17.30 хооронд явуулна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:
Монгол туургатан хүүхдийн наадамд оролцогч орнууд дахь биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага, судалгааны арга зүйгээс харилцан туршлага судлах
Хуралд хэлэлцэх судалгааны ерөнхий чиглэл:
• Хүүхдийн спортын хөгжил
• Спортын шинжлэх ухаан
Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага:
1. Улс бүр нэг үндсэн илтгэгчтэй байна
2. Үндсэн илтгэгч нь өөрийн улсын хүүхдийн спортын хөгжилд гарч байгаа судалгаа, шинжилгээний ажлын талаар 7-10 минутын илтгэл тавина.
3. Гадаадаас ирж байгаа илтгэлийг англи хэл дээр бичсэн байна.
4. Илтгэлийн хураангуй, 2-3 нүүр хуудас. Сэдвийн нэр, Илтгэгчийн зураг, Түлхүүр үг, Арга зүй, Үндсэн хэсэг, Дүгнэлт, Илтгэгчийн тухай мэдээлэл орсон байна.
5. Илтгэлийг “Times New Roman”- фонд дээр 11 pt үсгийн өндрийг сонгоно.
Илтгэл хүлээн авах хугацаа:
Илтгэлийг, хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал. Илтгэлийг dolgor@sport.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: 2017 оны 08 сарын 14 өдөр
Хурал Улаанбаатар зочид буудлын “Хөх сувд” танхимд 08.30 цагт эхэлнйэ.
Нэмэлт мэдээллийг (976)-99955521, (976)-96652254 дугаарын утсаар лавлана уу.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар