БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Mongolian

Тус газраас Биеийн тамир, спортын эрх зүйн орчны шинэчлэл, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны тулгамдсан асуудал, спортын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, сэтгэлзүй, хоол тэжээл, хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын аргачлал, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Биеийн тамир, спортын салбарын 2018 оны Бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.                                 БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗОХИОГДОХ ХУГАЦАА:

  • 2018.05.23-25-нд Нийслэлийн бүс: Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороонд,
  • 2018.06.06-08-нд Баруун бүс: Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт,
  • 2018.06.11-13-нд Төвийн бүс: Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт,
  • 2018.06.18-20-нд Хангайн бүс: Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газарт,
  • 2018. 06.18-20-нд Зүүн бүс: Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газарт тус тус зохиогдоно.

ТӨВ, ОРОН НУТГААС  БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНД ХАМРАГДАХ БҮРЭЛДЭХҮҮН: 

  1. Аймаг, нийслэл, дүүрэг, хүчний байгууллагуудын Биеийн тамир, спортын байгууллагын дарга нар;
  2. Биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн /арга зүйч/ 2 хүн;
  3. Спортын асуудал хариуцсан мэргэжилтэн /дасгалжуулагч/     3 хүн;
  4. ЕБС-ийн биеийн тамирын багшийн төлөөлөл 5 хүн; /багшаар 1 жил ажилласан-1, 5 жил ажилласан-1, 10 жил ажилласан-1, 10-аас дээш жил ажилласан-2/      
  5. Аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлагийн төлөөлөл  1 хүн;
  6. Спортын төрийн бус байгууллагын төлөөлөл  1 хүн;
  7. Өсвөр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчдын төлөөлөл  1 хүн;
  8. Эрүүл мэндийн газрын биеийн тамирын арга зүйч 1 хүн;
  9. Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын байгууллагуудаас тус бүр 3 хүн тус тус оролцоно.