Дифлимпийн Зуны ХХIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо

Зуны Дифлимпийн XXIII наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 06 өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Үдэн гаргах арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, сайдын зөвлөх Ж.Цолмон, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын Төрийн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцов.
Монгол улсын баг тамирчид 1997 онд Копенхагенд зохиогдсон XVIII дах удаагийн наадмаас анхны хүрэл медаль хүртэж эхэлсэн буухиагаа таслалгүй 2017 онд зургаа дах наадамд спортын 3 төрөл /жүдо бөх, чөлөөт бөх, буудлага/ -өөр 16 тамирчин оролцож гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Сонгсголын бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, спортын өндөр амжилт гарган улсынхаа нэрийг дуурсгахад олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, дэмжиж ирсэн.
“САМСУН-2017” Зуны Дифлимпийн XXIII наадамд оролцох эрхээ авсан тамирчид дэлхийн шилдэгүүдтэй хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өмнөх наадмуудаас хүртсэн 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медалийн амжилтыг ахиулж эх орныхоо нэрийг мандуулахаар Турк улсын Самсун хотыг 07 дугаар сарын 18 нд зорино.
Монголын багийн тугчин жүдо бөхийн тамирчин Баянмөнхийн Наваанжамцд төрийн далбааг гардуулан өглөө.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар үдэн гаргах үгэндээ та бүхэн өндөр амжилт гаргахын зэрэгцээ гадаадын өрсөлдөгч тамирчдаа судалгаа, тандалт хийж, сургалт дасгалжуулалтын арга барил, туршлагаас судалж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.