Залруулга

Mongolian

SBN телевизийн 2018 оны 2 дугаар сарын 27 ны өдөр цацагдсан "Б.Сумъяа зардлаас болж олимпт орж чадаагүй нь худлаа мэдээлэл" гэсэн гарчигтэй мэдээн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн Б.Анар нь тэшүүрийн спортын төрлийн тамирчин Б.Сумъяагийн "Пёнчан - 2018" оны өвлийн олимпод хэрхэн эрх авч чадаагүй талаар товч мэдээлэл өгөх үедээ тамирчин Б.Сумъяагийн 2018 оны тэшүүрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 500 метрийн зайд үзүүлсэн амжилт болох 45,72 секундийн тухай дурьдахдаа "Энэ жилийн буюу 2017 оны" гэж оныг андуурч мэдээлэл хийсэн тул үүгээр залруулга хийж байна.