Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир,спортын газрын дарга Ц.Шаравжамц Япон улсын Шизүока мужийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир,спортын газрын дарга Ц.Шаравжамц Япон улсын Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Озава Казүхиса, Гадаад Харилцааны хэлтсийн зөвлөх дарга Сүгимура Эрдэнэхатан, Газар тариалангийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн Кобаяаши Ээж, Газар тариалан судалгааны төвийн газрын дарга Яамада Хидэнари нартай БСШУСЯ-ны уулзалтын өрөөнд ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Токио-2020” зуны Олимп, паралимпийн наадамд оролцох Монгол улсын чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, бокс, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг олимпийн өмнөх бэлтгэл хангуулах тухай ЗГХА- БТСГ,  Япон улсын Шизүока мужтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Шизүока мужийн Яйзү, Шимада, Изүнокүни зэрэг хотуудад хийгдсэн хамтарсан бэлтгэл, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцлаа.