НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ЗОХИОГДЛОО.

Mongolian

Төрийн тусгай алба хаадаг бие бүрэлдэхүүн, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадуудын дунд Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн хуулийг сурталчилж, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулан бие бялдрын бэлтгэлжилт, чийрэгжилтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хангах, сэтгэл санааг өргөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөв ойлголт, хэвшилтэй болгох, тэсвэр хатуужилтай байх, дасгалаар тогтмол хичээллэх эрмэлзэл, сонирхлыг үлгэрлэн төрүүлэх, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАР-БИДНИЙ ИМИЖ” сэдэвт арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын  2018 оны А/110 тоот тушаал батлагдсан болно. Энэхүү тушаалаар Зэвсэгт хүчин, Онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь Биеийн тамир, спортын дагнасан нэгж байгууллагууд /спорт хороод/, ЗГХА-Биеийн тамир, спортын газар болон урилгаар ЗГХА-Соёл урлагийн газрын албан хаагч, ажилтан, бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадуудын дунд волейбол, олс таталт, хөгжилтэй буухиа, софт волейбол гэсэн 4 төрлөөр нөхөрсөг тоглолтыг 2018 оны 5 дугаар сарын 27-28-ны хугацаанд спортын төв ордонд зохион явууллаа. Нөхөрсөг тоглолтод оролцогчид дараах төрөл тус бүрд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин сөрөлдсөнөөс багийн дүнгээр:

  • Волейболын холимог багийн төрөлд: 
  • I байрт:    Т.Өсөх-Ирээдүй ахлагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо;
  • II байрт:   С.Дэлгэрмаа ахлагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” биеийн тамир, спортын хороо;
  • III байрт:  Н.Самдандорж ахлагчтай  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник, спортын хороо.

 

  • Олс таталтын төрөлд:
  • I байрт:    Ө.Рагчаадорж ахлагчтай  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник, спортын хороо;  
  • II байрт:   Х.Бакытжан ахлагчтай ЗГХА- Биеийн тамир, спортын газар;  
  • III байрт: В.Гомбожав ахлагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо.

 

  • Хөгжилтэй буухиа тэмцээнд:
  • I байрт:    О.Баасан ахлагчтай ЗГХА- Биеийн тамир, спортын газар;
  • II байрт:   Х.Хаш-Эрдэнэ ахлагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо;  
  • III байрт: Т.Мягмарсүрэн ахлагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” биеийн тамир, спортын хороо.

 

  • Софт волейбол:
  • I байрт:    Ч.Туул ахлагчтай ЗГХА- Биеийн тамир, спортын газар;
  • II байрт:   Х.Жаргалсайхан ахлагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо;
  • III байрт: Ж.Нэргүй ахлагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” биеийн тамир, спортын хороо.

 Төрөл тус бүрт эхний 3 байрт шалгарсан багийг ЗГХА-Биеийн тамир, спортын газрын Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.  Тус нөхөрсөг тоглолт арга хэмжээ нь зорилгынхоо хүрээнд зорилтот бүлэгт чиглэгдэн зохиогдож, тусгай чиг үүргийн хүчний спортын дагнасан нэгж байгууллагууд болон салбар тус бүрийн Ахмадын хороодтой хамтран ажиллах эхлэл тавигдан цаашид идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын арга хэмжээ, ажил үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх ажлын холбоо тогтсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.