Салбарын цахим мэдээллийн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн сангийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2017.оны 6 дугаар сарын 2 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд боллоо. Тус хурлын зорилго нь Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн хангамжийн урсгалыг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, техник технологийг нэвтрүүлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх бодлогын даалгавар, төслийн боловсруулах юм.