САУЭША-нд шинэ тоног төхөөрөмж ирлээ

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба Англи улсад үйлдвэрлэгдсэн дөрвөн төрөл (БТЛ-5000, Шоквейв, Саларис, Мөсөн ванн)-ийн тоног төхөөрөмж орж ирлээ. Эхнийх нь буюу "БТЛ-5000" нь дөрвөн төрлийн шарлага (цахилгаан, дууны дохио, лазер, соронзон долгионы эмчилгээ) хийдэг аппарат юм. Энэ төхөөрөмжөөр 200 төрлийн онош авах боломжтой. Хоёр дахь нь буюу "Шоквейв" нь хүчтэй дууны долгионы аппарат бөгөөд булчингийн үрэвсэл, ясны ургалт, шохойжилтыг эмчилдэг. Энэхүү аппаратыг "Рио-2016" олимпийн наадмын үеэр ашиглаж байсан билээ. Харин "Саларис" аппарат нь олон үйлдэлт эмчилгээ хийгээд зогсохгүй дууны долгион, лазер, халуун хүйтэн эмчилгээ, цахилгаан эмчилгээ хийдэг байна. Түүнчлэн "Мөсөн ванн" нь тамирчдын цусан хангамжийг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд массажны зөөврийн гурван ор тус албанд иржээ. Дээрх аппаратуудыг дэлхийн өндөр хөгжилтэй орны спортын салбарт ашиглаж байгаа юм.