Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзлаа.

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц, Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов. Г.Баласекаран Биеийн тамир, спортын газартай хүний нөөц, боловсрол дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн бол Ц.Шаравжамц дарга спортын эрдэм шинжилгээ, анагаах ухаан, судалгаа, шинжилгээний салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжилсан юм. Энэ чиглэлээр судалгаа явуулах замаар багш, оюутан харилцан хамруулах тал дээр хоёр тал санал нэгдэв. Наняанг их сургууль нь дэлхийд 11, Азид тавдугаар байрт эрэмбэтэй шилдэг сургууль юм байна. Тус сургууль 2016 оноос эхлэн биеийн тамир, спортын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Энэ үеэр Ц.Шаравжамц “ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсад их дээд сургуулиудын биеийн тамир, спортын олон улсын эрдэм шинжилгээний хурал болох тул танай сургуулийн эрдэмтэн, судлаачдыг идэвхитэй оролцохыг урьж байна гэсэн юм.