СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН ДҮГНЭЛТ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1.3 заалт, Эрүүл мэнд Сайд, Сангийн Сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаал, 2016 оны Биеийн тамир, спортын газрын А/53 тоот тушаал, 2017 оны Биеийн тамир, спортын газрын даргын Үр дүнгийн гэрээний 3,3, 3.3.1, 3.3.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд зохион байгуулах спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2 удаа хуралдаж шалгуур үзүүлэлтээр төсвийн хөрөнгөөр дэмжлэг авах, санхүүжилт хүссэн хүсэлтээ ирүүлсэн 36 спортын холбоодын 2016 оны үйл ажиллагааны тайланд шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээн бүрийг насны ангилал тус бүрээр үнэлэн дүгнэж батлагдсан ажлын аргачлалаар шалгаруулан холбоодын  үнэлгээг эрэмбэлэн Биеийн тамир, спортын газрын даргын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр спортын төрлийг сонгон шалгаруулалтын дүгнэлтийг танилцуулж байна.

 

2016 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг 36 спортын холбоод ирүүлснээс Өсвөрийн насны ангилалаар 29 холбоо, Залуучуудын насны ангилалаар 20 холбоо, Насанд хүрэгчдийн ангилалаар 34 холбоо, ахмадын ангилалаар 17  холбоо зохион байгуулсан байна.

Спортын холбоодын үйл ажиллагааг  үндсэн 6 шалгуур үзүүлэлтээр ажлын хэсгийн гишүүн нэг бүр спортын холбоодоос ирүүлсэн тайланд үнэлгээ өгч нийт гишүүдийн өгсөн үнэлгээ оноог шалгуур үнэлгээний аргачлалын томьёонд оруулан бодож үзүүлэлт тус бүрээр гаргаж нийлбэрийн дунджийг гаргаж байр эзлүүллээ.

         Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтыг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 7/4028 тоот албан бичгээр санхүүгийн тайлан, татвар төлөлтийн зөрчилтэй байгууллагуудыг татан буулгах 11700 ТББ-ийн жагсаалтанд зарим спортын холбоодууд  орсон байлаа.

 

 

         Спортын холбоодын тайлангийн санхүүтэй холбогдолтой үнэлгээг тухайн жилд төрөөс гэрээгээр гүйцэтгэхээр авсан зардлын баримтын бүрдэлт, гэрээний дүгнэлт, санхүүгийн хариуцсан орон тооны болон гэрээт нягтлантай эсэх, тухайн жилийн санхүүгийн тайлан,  ТББ-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний  шинэчилсэн бүртгэл хийгдсэн, эсэх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 8/2291 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн зөрчил арилгасан эсэх, татварын тайланд /тамирчин, дасгалжуулагчид, холбооны ажилчдын цалин, ХАОАТ төлөлтийн байдал/, харьяа татварын хэлтсээс onlian цахим гарын үсэг бүхий баар кодтой татварын тодорхойлолт болон эрх зүйн хуулийн чадамжийн үзүүлэлтийг  үндэслэн үнэлгээ хийгдлээ.

         Эрүүл мэнд Сайд, Сангийн Сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаалын нэгдүгээр хавсралтыг үндэслэн шаардлага хангасан спортын холбоодод улсын төсвийн дэмжлэгээр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгогдоно. гэж заасан байна.

Мөн энэ    журмын  2.2-т    заасан    шалгаруулалтаар    авсан    үнэлгээний ангилалтай дүйцүүлэн үйл ажиллагааны болон шагналын зардалыг спортын төрөл тус бүрт дараах байдлаар ялгавартайгаар тогтоон олгоно. гэж журамласан.

Үнэлгээг хүснэгтээр үзүүлбэл:

д/д      Үнэлгээний ангилал /Оноо/ Насанд хүрэгчид /оюутан, залуучууд/        Өсвөр үе

                 Үйл ажиллагаа        Шагнал Үйл ажиллагаа  Шагнал

1.       Маш сайн /90-100/       + +        +     +

2.       Сайн     /81-89/ +        +        +

3.       Хангалттай /70-79/        +        +

4.       үүрэгтэй /60-69/ +

 

 

2016 оны Биеийн тамир, спортын газрын даргын А/53 тоот тушаалын хоёрдугаар хавсралтанд зааснаар спортын холбоодын үйл ажиллагааг  Ерөнхий, хуулийн этгээдийн бүртгэлийн чадамж, санхүүгийн, хүний нөөц, тусгай, үзүүлсэн амжилт  гэсэн үндсэн 6 шалгуур үзүүлэлтээр үнэлгээг томьёолон шалгаруултын үнэлгээг хүснэгтээр /хавсралтаар/ танилцуулж байна.

Нэгдсэн үнэлгээний дүнгээр 70-аас дээш үнэлгээ авсан  спортын 3 төрлөөр  /Жүдо, чөлөөт, шатар/ насанд хүрэгчдийн  насны ангилалаар Засгийн газрын мөнгөн шагнал олгох эрх, 60-аас дээш үнэлгээ авсан спортын 12 төрөлд үйл ажиллагааны зардал олгохоор /жүдо насанд хүрэгчид, өсвөр нас, чөлөөт бөх залуучууд, насанд хүрэгчид, шатар насанд хүрэгчид, гимнастик насанд хүрэгчид, буудлага насанд хүрэгчид, жюү жицү насанд хүрэгчид, бокс өсвөр нас, самбо өсвөр нас, ширээний теннис  өсвөр нас, паражүдо насанд хүрэгчид/ тус тус ангиллаар дүн гарлаа.

Иймд спортын холбоодод улсын төсвийн санхүүжилтийн дэмжлэгтэй 2017 онд улсын аварга шалгаруулах  тэмцээн зохион байгуулах эрх олгох 2016 оны Биеийн тамир, спортын газрын А/53 тоот тушаалын хэрэгжилтийг ханган сонгон шалгаруулалтын  шалгуур үзүүлэлтийн дүгнэлтийг хүргэж байна.

Нэгдсэн үнэлгээний дүнгээр 60-аас дээш үнэлгээ авсан  холбоодын жагсаалт:

 

 

 

РД:

нэрс

Нэгдсэн үнэлгээ

байр

Өсвөр нас

залуучууд

Насанд хүрэгчид

ахмад

үнэлгээ

байр

үнэлгээ

байр

үнэлгээ

байр

үнэлгээ

байр

1

8029075

Монголын Жүдо бөхийн холбоо

88.1

1

75.8

3

71.1

4

88.1

2

72.5

2

2

1013726

Монголын Чөлөөт бөхийн холбоо

87.9

2

82.1

1

83.7

1

86.3

3

79.3

1

3

1013831

Монголын Шатрын Холбоо

72.6

3

62

11

67.4

5

89.3

1

60.7

4

4

8168393

Монголын Гимнастикийн холбоо

69.1

4

77.15

2

73.85

2

81

4

0

0

5

1015087

Монголын Буудлага спортын холбоо

65.9

5

57.4

12

56

10

76.9

5

47.7

10

6

1076582

Монголын Жюү жицүгийн холбоо

65.9

5

53.1

13

44.8

15

66.4

12

53.1

6

7

8104468

Монголын Боксын холбоо

63.9

6

75.3

4

72

3

71.75

8

0

0

8

8144672

Монголын Самбо Бөхийн Холбоо

60.8

7

73.9

6

61.25

9

68.9

10

0

0

9

8001138

Монголын Ширээний теннисний холбоо

60.6

8

74.4

5

0

0

69.4

9

71.1

3

10

8016275

Монголын Паражүдо бөхийн холбоо

60

9

70.7

8

0

0

72

7

0

0