СПОРТЫН ТӨРЛИЙН ХОЛБООД “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ ЗАРЛАЛ

Mongolian

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад нэр дэвших спортын төрлийн холбоод “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.15 дахь хэсгийн 2.15.1-2.15.7, 3.1 дэх хэсгийн 3.1.4-3.1.8 дахь заалтад заасан материалыг 2018 оны 6 дугаар сарын 11-ний дотор бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газарт албан бичгээр ирүүлнэ үү.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны www.mecss.gov.mn, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын www.sport.gov.mn хаягаар орж, татаж авч ашиглана уу.

 

 

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ