Спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна. Харин БТСГ нь спорт холбоодтой гэрээ байгуулсанаар тэднээс ажлын хариуцлага, баг тамирчдын амжилт зэрэг зүйлд хариуцлага нэхэж ажиллах юм. Өнөөдрийн ёслолд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Б.Болормаа, пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинханд, байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, пара байт харвааны холбооны ерөнхийлөгч Г.Пүрэврагчаа, парабуудлагын холбооны ерөнхийлөгч Ж.Баттөмөр, пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Баттөмөр, пара таеквондогийн холбооны Д.Мөнхбаатар нар оролцож, тус гэрээнд үзэглэсэн юм. Уг ёслолд Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс бусад ерөнхийлөгч оролцлоо.