СТАНДАРТЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ.

Mongolian

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн 4 дүгээр сард “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ” MNS 5538:2005 стандартын хавсралтын дагуу хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газраас удирдлага, арга зүйгээр ханган улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, Эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд тогтмол зохион байгуулдаг билээ.Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын дагуу хүн амын бие бялдрын түвшин тогтоох стандартыг бие даасан стандарт болгон батлуулах ажлын хүрээнд одоогийн хэрэгжиж буй бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох, сорилын үйл ажиллагааг зохион байгуулах менежментийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар ажлын хэсгийг байгууллаа. Бие бялдрын түвшин тогтоох стандартын төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, БСШУСЯамны харъяа Боловсролын хүрээлэн, Биеийн тамирын багш нарын болон Нийтийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн төрийн бус байгууллага, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Үндэсний Биеийн тамирын дээд сургууль зэрэг төр, төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байна.