Статистикийн улсын үзлэг тооллогын явцын мэдээ

Монгол Улсын Засгийн газрын /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.54-ийн 5-д тусгагдсан Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах ажлын хүрээнд 2017 онд хийгдэж буй Биеийн тамир, спортын салбарын Статистикийн Улсын анхдугаар үзлэг тооллого улс орон даяар амжилттай өрнөж байна. Уг тооллогын явцын мэдээг долоо долоо хоногоор татан авах график боловсруулсан бөгөөд Аймаг, дүүргүүд графикын хугацаандаа явцын мэдээгээ ирүүлж ҮСХ, БТСГ-ын ажлын хэсэг хянан доголдолтой явж байгаа байгууллагад заавар зөвөлгөө өгөн гүйцэтгэсээр байна. Тооллогын асуулгын маягуудыг аймгийн БСТГ-т татан ирүүлэх, хянах, магадлах процесс давхар өрнөж байгаа болно. Мөн нэгдсэн программ хангамж хийгдэж тестлэх шатандаа орсон бөгөөд Үндэсний дата төв дээр виртуаль серверийн үйлчилгээг авах талаар хүсэлт гарган нааштай шийдэгдэж байна.