СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Mongolian

БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс 2017.03.24-ний өдрийн 09.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд “ХҮН АМЫН БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛТ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ АВАХ АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙГ САЙЖИРУУЛАХ, ТОГТМОЛЖУУЛАХ, ЭРГЭХ ХОЛБООГ САЙЖИРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт зохион байгуулна.

Сургалтаар 2014-2016 оны хүн амын бие бялдарын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын хэрэгжилтэнд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, орчин үеийн хүүхдийн бие бялдарын хөгжлийн онцлог, Нийтийн биеийн тамирын зохион байгуулалт, онол арга зүй хөгжлийн чиг хандлага болон бусад сэдвээр илтгэл тавигдана.  

Сургалтанд илтгэгч багшаар ЗГХА, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн доктор багш Л.Гүндэгмаа, Архангай аймгийн ЭМГ-ын биеийн тамирын чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн С.Бямбачулуун нар оролцоно.