ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.

Mongolian

“ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДАД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ”

СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН УДИРДАМЖ

Зорилго: Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, тус хуулийн гуравдугаар бүлгийн 12, 13, 14, 15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн  тамир, спортын үйл ажиллагааг жигд, хэвийн үр дүнтэйгээр зохион явуулах эрх зүйн чадамжийг танилцуулах, туршлага судлах, цаашдын бодлогыг тодорхойлоход санал авахад оршино.

Хаана: Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд зохиогдоно.

Хэзээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0930 - 1300 цагт болно.

Бүрэлдэхүүн: Зэвсэгт хүчин, Онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын хороодын удирдах албан тушаалтнууд хамрагдана.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр:

09.30-09.35 цагт: Бүртгэл

09.35-09.40 цагт: Хэлэлцүүлгийн нээлт.

ЗГХА-БТСГазрын дарга Ц.Шаравжамц, Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга нар байлцана.    

09.40-10.00 цагт: Биеийн тамирын чиглэлээр ЗГХА-БТСГазрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар мэдээлэл хийнэ.

10.05-10.25 цагт: Спортын чиглэлээр ЗГХА-БТСГазрын Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга мэдээлэл хийнэ.

10.30-11.10 цагт: “Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журам”-ын төсөл”, “Магадлан итгэмжлэлийн журам”-ын төслийг Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, мэргэжилтэн Х.Бакытжан нар танилцуулна.

11.10-11.30 цагт: “Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журам”-ын төсөл, “Магадлан итгэмжлэлийн журам”-ын төсөлтэй холбогдуулан санал солилцоно.   

11.30-12.00 цагт: Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцоно.  ЗГХА-БТСГазрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар удирдана.

12.00-13.00 цагт: “Асуулт-Хариулт-Санал” хүн тус бүр 3-5 минут

          Хаалтын ажиллагаа

---оОо---