ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/147 дугаар захирамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Бямба гарагт зохион байгуулах автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газраас иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг спортын клуб, спортын төрийн бус байгууллагууд, спортын бараа бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал болгож байна. Үүнд:- Олон нийтэд спортын төрлөөр биечлэн хичээллэх боломж олгосон үзүүлэх тоглолт, тэмцээн, хөгжөөнт арга хэмжээ зохион байгуулах;- Өөрсдийн спортын төрөл, спортын клубийн үйл ажиллагааг сурталчлах, үзүүлэх тоглолт зохион байгуулах, үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх;- Чанарын шаардлага хангасан спортын бараа, бүтээгдэхүүн, хэрэглэл материалын худалдаа үйлчилгээ зохион байгуулах.Бидэнтэй хамтран ажиллахаар сонирхож буй спортын холбоод, спортын клубүүд, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний байгууллагуудын саналыг өнөөдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажлын өдрүүдийн 10:00 – 17:30 цагийн хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэнд албаны 266243, 265709 (гар утаснаас 51-266243, 51-265709), үүрэн холбооны 99065796 дугаараар болон baasansuren@sport.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.Хамтран ажиллах байгууллагуудад зохион байгуулагчдын зүгээс Сүхбаатарын талбайд байрлах асар, үйл ажиллагаагаа сурталчлах, тэмцээн зохион байгуулах талбай, тайз зэргээр хангаж Автомашингүй өдрийн нэгдсэн хөтөлбөрт оруулан хамтран ажиллах болно.Жич: Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа явуулах хуваарьт талбайн хэмжээ, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв хязгаартай тул хамтран ажиллах хүсэлтэй спортын холбоо, спортын клуб, спортын чиглэлийн бизнес эрхлэгчдийг цаг алдахгүй холбоо барихыг урьж байна. БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС