ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛНО

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, ЗГХА, Биеийн тамир, спортын газрын энэ оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Хангайн бүсийн сургалтыг Орхон аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдвээр аравдугаар сарын 13-14-нд Орхон аймагт зохион байгуулна. Энэ сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөгчид оролцоно.