"ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАР - БИДНИЙ ИМИЖ" СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

Mongolian

Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн хуулийг сурталчилж биеийн тамир, спортын үйл ажиллагаанд төрийн тусгай алба хаадаг бие бүрэлдэхүүн, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадуудыг татан оролцуулж, тэдний бие бялдрын бэлтгэлжилт, чийрэгжилтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хангах, сэтгэл санааг өргөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАР - БИДНИЙ ИМИЖ" сэдэвт арга хэмжээг Спортын төв ордны А зааланд 2018 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулна.                                                                   Хамрагдах зорилтот бүлэг:  а). Зэвсэгт хүчин, Онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь Биеийн тамир, спортын хороодын төрийн тусгай алба хаагч, ажилтан, ахмадууд;б).ЗГХА-Биеийн тамир, спортын газрын албан хаагчид, ахмадууд;                                    Арга хэмжээ, тоглолтын төрөл:   1). Төрийн тусгай албан хаагч, ажилтны дунд Волейболын холимог баг, Олс таталт, Хөгжилтэй буухиа гэсэн 3 төрлөөр нөхөрсөг тоглолтыг зохион явуулна. Нөхөрсөг тоглолтод байгууллага тус бүрээс 2 хүртэлх баг хамрагдаж болох бөгөөд тоглолтыг 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд 09.00 цагт эхлүүлнэ. Жич: Төрөл тус бүрт эхний 3 байрт шалгарсан багийг мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна.  

  1. Волейболын холимог багийн төрөлд оролцох баг нь эрэгтэй 3, эмэгтэй 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.   
  2. Олс таталтын төрөлд оролцох баг нь эрэгтэй 5, эмэгтэй 3 хүний бүрэлдэхүүнтэй, багийн нийт жин 650 кг байна.
  3. Хөгжилтэй буухиа төрөлд оролцох баг нь эрэгтэй 3, эмэгтэй 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.

          2). Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр, Хууль сахиулах зэрэг салбарын Ахмадын хороод, ММБТСХороотой хамтран эмэгтэй 50 наснаас, эрэгтэй 55 наснаас дээш насны ахмадуудын дунд Софт волейболын холимог багийн тоглолтыг зохион явуулна. Тоглолтод нэг ахмадын хорооноос 2 хүртэлх баг оролцох бөгөөд, нэг баг эрэгтэй 2, эмэгтэй 2 хүний бүрэлдэхүүнтэй байна. Эхний 3 байр эзэлсэн багийг мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна. Тоглолтыг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд 09.00 цагт эхлэн зохион явуулна.     Техникийн зөвлөгөөн:  2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд 15.00 цагт зохион явуулах тул оролцогч байгууллагууд тоглолтын мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг /ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх/ авчирна.Үйл ажиллагааг ажлын хэсэг болон тухайн спортын төрлийн улсын шүүгчид шүүн явуулна.