“ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДАД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОГДЛОО.

Mongolian

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс “Тусгай байгууллагуудад биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийг холбогдох удирдах албан тушаалтны дунд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт ЗГХА-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн хамт олон болон Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир, спортын хорооны дарга Г.Эрхэмбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” биеийн тамир, спортын хорооны дарга Д.Батмөнх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн Г.Гансүх, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” биеийн тамир, спортын хорооны орлогч, штабын дарга Ч.Цолмонбаяр, Хууль сахиулах их сургуулийн “Соёмбо” спорт сургалтын төвийн дарга Д.Рагчаа нар оролцон тус газраас улсын хэмжээнд 2018 онд зохион явуулахаар төлөвлөж буй ажлын чиглэл, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлын талаар болон одоо тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж хамтран ажиллах талаар хэлэлцэн санал бодлоо солилцлоо.