Зарлал

Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах тухай

Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах удирдамжийг энд дарж үзнэ үү. 

Аймаг, Нийслэл, Дүүргийн БТСГ-ын газрын Статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнүүдэд:

Аймаг, Нийслэл, Дүүргийн БТСГ-ын газрын Статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнүүдэд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас аймаг, нийслэл, дүүргүүдийн БТС-ын газруудад хүргүүлсэн Статистикийн тайлангаа цаасан хэлбэрээр БТСГ-т хүргүүлэхийн хамт Цахим хэлбэрийг БТСГ-ын газрын Статистик, мэдээллийн сангийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Ганзоригт ganzorig@sport.gov.mn хаягаар заасан хугацааны дотор явуулна уу?

Үндэсний шигшээ багийн таеквондогийн төрлийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах зарлал

Биеийн тамир спортын тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн А131 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний шигшээ багийн таеквондогийн дасгалжуулагчийн нээлттэй шалгаруулалтыг 2017 оны 1-р сарын 30-н өдөр зохион байгуулахаар зарлаж байна. 

Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулах журам баталлаа

БСШУС-ын сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/131 тоот тушаалаар "Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах журам", "Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам" батлагдсантай холбоотойгоор журамтай танилцана уу.