2018 ОНЫ 01-Р САРЫН 20-НЫ ӨДӨР МӨСНИЙ ЗАГАСЧЛАЛЫН АНХНЫ БООЦООТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Saturday, January 20, 2018

Мөсний загасчлалын бооцоот тэмцээний дүрэм:Удирдамж:1. Зохион байгуулагч:БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН ХОЛБОО, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН МОНГОЛ ХАДРАН КЛУБ.2. Зорилго: Уг тэмцээн нь Спорт загасчлалыг түгээн дэлгэрүүлж, загасчлалын спортыг сонирхож түүгээр хичээллэж буй залуусыг амжилт гаргахад дөхөм болохуйц туршлага хуримтлуулах, мөн цаашдын Улсын болон Улсын чанартай спорт загасчлалын тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг бүрдүүлэхэд оршино.3. Тэмцээн болох газар: Баян-Өлгий аймаг, Толбо сум, Толбо нуур4. Тэмцээн болох хугацаа: 2018 оны 1-р сарын 20нд5. Шүүгчид: Монгол Хадран багын гишүүд6. Шагнал: 1-р Байр багын дүнгээр (Медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал)2-р Байр багын дүнгээр (Медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал)3-р Байр багын дүнгээр (Медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал)7. Тусгай шагнал: Хамгийн том загас барисан тамирчин (Ивээн тэтгэгчдын шагнал)8. Тэмцээний хураамж: Багын (3 хүнтэй) 60,000 төгрөг. Оролцох Хаан банкны 5753465725 тоот дансанд хураамжаа төлж оролцох эрхээ баталгаажуулна.9. Тэмцээний бүртгэл: 2018 оны 01-р сарын 12 ноос 01-р сарын 19-ыг дуустал.10. Холбоо барих: Монгол Хадран клуб 99262041, 99428121Хөтөлбөр:1. 2018 оны 01-р сарын 19нд 19:00 цагт Техникийн зөвөлгөөн, Тамирчдын зооны суглаа явагдаж тэмцээний дүрмийн танилцуулга хийгдэнэ. /Малчин төвийн хурлын танхимд/2. 2018 оны 01-р сарын 20 ндА. 11:00-11:20 цагт Тэмцээний нээлтийн үйл ажиллагааБ. 11:30-12:00 цагт Зооны байрлалд Тамирчдын дэгээ, өгөөш шалгах явцВ. 12:00-13:30 Тэмцээний 1-р үеГ. 13:30-14:00 үдийн цайД. 14:00-15:30 Тэмцээний 2-р үеЖ. 18:00-19:00 цагт Тамирчдын загас жинлэх, үр дүн боловсруулахЕ. 19:00 цагт Шагнал гардуулах үйл ажиллагаа.