Мэдээ, мэдээлэл

"Ихэр бээлий" клубын нэрэмжит олон хотын Боксын нээлттэй тэмцээнээс 8 медаль хүртлээ

"Ихэр бээлий" клубын нэрэмжит олон хотын  боксын нээлттэй тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Биеийн тамир, спортын газрын боксын дасгалжуулагч спортын мастер Л.Наранбат, Бугат сумын "Бугат" клубын спортын мастер В.Аззаяа дасгалжуулагчтай нийт  2 дасгалжуулагчтай, 15 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд ОХУ-ын Буриад, Казакстан улс, Монгол улсын 16 клубын нийт 180 гаруй тамирчид өрсөлдсөн чансаа өндөртэй тэмцээн боллоо.

Мод, бут тарьж зүлэгжүүлэх ажил хийгдэж байна.

Аймгийн түүхт 80 жилийн ойн ажлын хүрээнд  дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд: Монгол-Зөвлөлтийн найрамдлын багана, Усан спорт, сургалтын төвийн зүүн урд, үүдний хэсгүүдийг  тус тус зүлэгжүүлэн, мод, бут тарьж,  нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хүчээр цэвэрлэн, үр тарих талбайг бэлтгээд байна.   

Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж их цэвэрлэгээ,тохижилтийн ажлууд хийгдэж байна.

         Спортын "А", "Б" заал, Усан спорт, сургалтын төвийн гадна орчинд мод бут тарьж, зүлэгжүүлэх ажлын хүрээнд: Ажилтан албан хаагчид гадна орчны зэрлэг хогийн ургамлыг цэвэрлэж,   5 портер хар шороо, 3 портер элс авч,  265.000 төгрөгний шатахууны зардал гаргаж,  зүлэг тарих газраа бэлдээд байна.

Спорын ордонд /А заал/ их засвар хийгдэж байна.

Спорт ордны дээвэр, халаалтын засварын зардлыг шийдүүлэх талаар БСШУСЯаманд уламжлан 2017 оны төсвийн тодотголоор оруулж, засварын зардлын 70 хувийг шийдүүлж, 2018 онд засварын ажлыг Орхон аймгийн "Борхууд" барилгын компаниар гүйцэтгүүлж байна.

”ЭВИЙН ӨРГӨӨ” ЭНХИЙН ГҮЙЛТ БУЛГАН АЙМГААР...

     “Эвийн өргөө” энхийн гүйлтийн тамирчид Булган аймагт  2018 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд  ирж  галт бамбарыг албан ёсоор, ёслол  хүндэтгэлтэйгээр  Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж, Албаны дарга Л.Ганболд, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын болон бусад холбогдох хүмүүс угтан авлаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 6 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Монголын Үндэсний Пара хөнгөн атлетикийн УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН Сэлэнгэ аймагт  2018.06.08~10ны өдөр зохион байгуулагдлаа.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ ШИРЭЭНИЙ ШАГАЙН” ТЭМЦЭЭНД НИЙТ: 16 БАГИЙН 70 ТАМИРЧИН ОРОЛЦЛОО.

Монголын үндэсний VI их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй ширээний шагайн тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн 8 шаргын уралдаан, шагай шүүрэх, шагай няслах төрлөөр явагдаж 6 сумын 15 багийн нийт 65 тамирчин оролцлоо.Багийн дүнгээр: I байр БТСГазар,II байр СДСургууль,III байр Баян-Агт сумын баг тамирчид шалгарч 8 сард болох Монголын үдэсний VI их наадамд оролцох эрхийг авлаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье

Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ой, Сүхбаатарын одонт, сагсан бөмбөг, боксын спортын мастер Дагвацэрэнгийн Түмэндамба агсаны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.35 хүртэл насны эмэгтэй төрөлд 1-р байр Хутаг-Өндөр сумын "Эмоци" баг - Аваргын цом, алтан медаль, 500000 төгрөгийн мөнгөн шагнал2-р байр Хутаг-Өндөр сумын "Арвин" баг - Мөнгөн медаль, 400000 төгрөгийн мөнгөн шагнал3-р байр Хутаг-Өндөр сумын "Оргилуун" баг - Хүрэл медаль, 300000 төгрөгийн мөнгөн шагнал35 хүртэл насны эрэгтэй төрөлд1-р байр Хутаг-Өндөр сумын "Нэг үе" баг - Аваргын цом, алтан медаль, 500000 төгрөгийн мөнгөн шагнал2-р байр Булган аймгийн "Эрчим" баг - Мөнгөн меаль, 400000 төгрөгийн мөнгөн

"БAГАХАНГАЙ МАРАФОН 2018" УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР НАСАНД ХҮРЭГЧИД ГУРАВДУГААР БАЙР ӨСВӨР ҮЕ ГУРАВДУГААР БАЙРАНД ТУС ТУС ШАЛГАРЛАА.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос зохион байгуулсан "БAГАХАНГАЙ МАРАФОН 2018" УАШТ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Булган аймгийн нийт 32 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож: 50аас дээш насны ангиллын 5х10км бухиа тэмцээнд эмэгтэй баг алтан медаль 50аас дээш насны ангиллын 5х10км бухиа тэмцээнд эрэгтэй баг хүрэл медаль50км-ын зайд /эмэгтэй/ Т.Ариунболд алтан медаль50км-ын зайд /эмэгтэй/ Ч.Наранцацралт мөнгөн медаль50км-ын зайд /эрэгтэй/ Ү.Мөнхтулга хүрэл медаль 14-15 насны ангиллын 3000м-ийн зайд О.Анар, М.Номин нар алтан медаль, М.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ” ШАГАЙН ХАРВААН ТЭМЦЭЭНД НИЙТ: 35 БАГИЙН 307 ХАРВААЧИД ОРОЛЦЛОО.

          Үндэсний Спортын VI  их наадмын  хүрээнд зохион байгуулагдсан   “Хангинахын шугуйн шагайн тойром”  Шагайн  харваан  тэмцээнийг  Багийн харваа, Цуваа харваа,  Чавх  харваан  төрлүүдээр  Хутаг-Өндөр сумын “Гуртын хөтөл”-д  2018 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.