Б.МӨНХЖИН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ

“Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Хаврын гран-при тэмцээн дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.

ХАВРЫН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

  • Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2018 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  • Монголын даамын холбоо, “Энгүүмэл билэг” ХХК, “Шавь” цогцолбор сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  • Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД №9-Д ЭРЭМБЭЛЭГДЭВ

Манай тамирчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна. Тэрчлэн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ.

Клуб, секц, дугуйлангууд