Даамын ертөнцөд

УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ДААМЧИД ТОДРОВ

Даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд "Роял" олон улсын дээд сургууль дээр боллоо. Энэ тэмцээнд 15 аймаг, 6 дүүрэг, 18 клуб, сургууль, байгууллагын эрэгтэй 153, эмэгтэй 62 даамчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд "Дебют" клубийн тамирчин, спортын мастер П.Эрхэмбилэг 15 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар тус бүр 14 оноогоор удаалав.

А.ШВАРЦМАН: БУМСТРАД СУЛ ТАЛ ГЭЖ ҮГҮЙ

- Өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэх вэ?

- Рул Бумстра бол Голландын шинэ үеийн төлөөлөгчдөөс хамгийн авьяаслаг даамчин. Тэр бүх төрлийн байрлалаар тоглож чадахын зэрэгцээ гайхалтай сайн тооцоолдог. Түүнд сул тал гэж бараг үгүй. Ний нуугүй хэлэхэд түүний тоглолтын ерөнхий арга барил халз тоглолтод зохицсон. Рул хөлөг дээрх байрлалтайгаа тоглохоос өрсөлдөгчтэйгээ тоглодоггүй гэж хэлж болно. Миний хувьд халз тулаанд өрсөлдөхөд хамгийн эвгүй тоглогч бол Бумстра. Зарим тэмцээнд түүнээс илүү амжилт үзүүлж болох юм, харин халз тоглолтод ялах тун хэцүү гэдгийг л мэдэж байна. 

ШИНЭ ОНЫ АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛОВ

Өдгөөгөөс 17 жилийн өмнө "Хас" банкны "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр гараагаа эхэлсэн тус тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жилийн турш ивээн тэтгэж байгаа билээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 200 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалд ухаанаа уралдуулсан. Энэ удаагийн тэмцээнд 64 буудалт даамын их мастер Дмитрий Никифоров дасгалжуулагчтай ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцсон юм.

31 ДААМЧИН FMJD-Д ШИНЭЭР БҮРТГЭГДЭВ

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор нийт тамирчдаа манлайлсан бөгөөд энэ нь дэлхийд №65-д эрэмбэлэгдэх амжилт юм. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогдсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, тэндхийн лигт тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор удаалжээ.

Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улсуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16-р, эмэгтэй ангилалд 9-р байранд тус тус бичигдлээ.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБООНЫ 2019 ОНЫ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ХУВААРЬ

Монголын даамын холбоо (MDF)-ноос 2019 оны тэмцээн, уралдааны хуваариа гаргалаа. Нэгдүгээр сарын 5-6-нд болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит тэмцээнээр ирэх оны тэмцээн уралдаанууд эхлэх юм. Холбооноос зүгээс 2019 онд улсын чанартай тэмцээн 14-ийг зохион байгуулах төдийгүй Дээд лиг, Сонирхогчдын лиг, "Нахиа" бага насны хүүхдийн лигийн тэмцээнүүдийг хийхээр төлөвлөжээ.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ “FINAL 2018”-ЫН ЯЛАГЧ

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу даамчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
  2. Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр 17 жилийн өмнө гараагаа эхэлсэн тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

 

Хоёр. Оролцогчид

Ц.ОТГОНБИЛЭГ, Э.ХҮСЛЭН НАР ОНЫ ШИЛДЭГТ НЭР ДЭВШИВ

Жил бүрийн төгсгөлд Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг тамирчин, багийг тодруулдаг уламжлалтай. Тус холбооноос 2018 оны шилдэг тамирчинд нэр дэвшсэн эмэгтэй 11, эрэгтэй 7 тамирчны нэрсийг спорт тоглоомын багуудын хамтаар зарлажээ. Энэ удаагийн санал асуулгад манай хоёр даамчин буюу Азийн АШТ-д амжилттай оролцон ДАШТ-д оролцох эрх авсан ОУМ Ц.Отгонбилэг, ДДХМ Э.Хүслэн нарын нэр дэвшжээ. Otuk OB Enkhbold Khuslen нартаа амжилт хүсье.

“CHAMPIONS”-ЫН ДӨРӨВ ДЭХ ТҮРҮҮ

Монголын даамын холбооны ерөнхийлөгч А.Ундраагийн нэрэмжит 2018 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-нд нийслэлийн 73-р дунд сургууль дээр зохиогдлоо. 17 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 11 оноогоор түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн 1-р баг, спортын мастер Б.Батжаргал ахлагчтай “BBG master” багууд тус бүр 10 оноогоор удаалав. “Champions” багийн хувьд энэ тэмцээнд өмнө нь 2010, 2012, 2016 онуудад аваргалж байв. Шагналт IV-V байранд ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү” клубийн 1-р баг, спортын мастер Д.Чойжилсүрэн ахлагчтай 42-р сургуулийн 1-р багууд орсон юм.

НАТАЛИЯ САДОВСКА: ДАРААГИЙН ЗОРИЛГО БОЛ ЕВРОПЫН АВАРГА БОЛОХ

Латвийн Ригад эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолт болж өндөрлөсөн билээ. Тэртээ 1986 онд л даамын оргилд нь гарчихсан, асар их туршлагатай Зоя Голубева (Латви) ээлжит ялалтаа байгуулах уу, эсвэл шинэ үеийн төлөөлөгч Наталия Садовска (Польш) ялах уу? Шинэ, хуучны аль нь илүү вэ? Энэхүү мөнхийн асуултын хариу одоо болтол олдоогүй гэхэд болно. Заримдаа хуучны аваргууд, заримдаа шинэ үеийн шилдгүүд ялж байдаг нь амьдрал үргэлж нэг хэвээрээ байдаггүйн нотолгоо буюу.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй