ТТДС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛОВ

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 16 дахь жилдээ зохиогдсон байгаа тус тэмцээнд хот, хөдөөгийн 147 тамирчин, гурван насны ангиллаар өрсөлдөв. Хөдөө орон нутгаас Увс, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн юм. 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд найман өрөг тоглож дүнгээ гаргав.  

Тэмцээний 6-9 насны охидын ангилалд Г.Шинэсаран (Дорноговь), Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), хөвгүүдийн ангилалд Б.Баасанбар (42-р сургууль), З.Аргабилэг (“Ирээдүй” цогцолбор), Г.Золбоо (БЗД) нар тэргүүлэв. Харин 10-13 насанд охидоос Б.Есүй (42-р сургууль), Н.Лхагвадолгор (Өмнөговь), Н.Налжормаа (Дорноговь), хөвгүүдээс Б.Баярманлай (Шинэ Монгол), А.Дашчирэв (42-р сургууль), Б.Сүхбат (Орхон) нар эхний гурван байрыш эзэлсэн. Тэмцээний 14-17 насанд охидоос Б.Анужин (Хасу Мегастарс), Б.Халиунаа (Дорноговь), Б.Мөнхжин (Хасу Мегастарс), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль), М.Лувсандорж (Хэнтий), Б.Эрдэнэбаатар (42-р сургууль) нар медальт байранд шалгарлаа.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

6-9 нас. Охид          

6-9 нас. Хөвгүүд      

10-13 нас. Охид      

10-13 нас. Хөвгүүд   

14-17 нас. Охид & Хөвгүүд