МДХ-НЫ 2018 ОНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Монголын даамын холбоо (Mongolian Draughts Federation) бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн А.Ундрааг, Ерөнхий нарийн бичгийн даргаар ОУИМ Р.Манлайг томилсон билээ. Саяхан 2018 оны уралдаан тэмцээний хувиараа гаргалаа. Энэ жил "Алтан хүү" клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох тэмцээнүүд болон сонирхогчид, блиц, рапидын тоглолтын УАШТ-үүд холбооны календарьчилсан төлөвлөгөөн дээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл даамчдыг дотоодын 20 гаруй арга хэмжээ хүлээж байгаа бөгөөд хамгийн ойрын тэмцээн нь хоёрдугаар сарын 23-25-нд Хэнтий аймагт болох "Чингис Опен 2018" нээлттэй тэмцээн юм. 

Гадаад арга хэмжээний тухайд дөрөвдүгээр сарын 21-28-нд БНХАУ-ын Шинтай хотноо болох Ази тивийн АШТ, есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Польшийн Горинець хотод зохиогдох өсвөр, залуучуудын олимпиад, аравдугаар сарын 28-31-нд Беларусьт болох өсвөр, залуучуудын ДАШТ-д манай даамчид оролцох ажээ.