ХАВРЫН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ХАВРЫН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2018 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Энгүүмэл билэг” ХХК, “Шавь” цогцолбор сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.

 

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 4-р сарын 13-15-ны өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр болно.
  2. Бүртгэл 2018 оны 4-р сарын 13-ны 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг.

 

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
  5. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  6. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

-Швейцарь системийн Reduced Solkoff коэффициент

 

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөрийн ангилал (17 хүртэлх нас)-д охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

 

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9819-1288, 9616-5545, 8800-4087, 9533-1166