25 ЖИЛ ЗАВСАРЛАСАН Ч...

Украины нийслэл Киев хотноо нэрт дасгалжуулагч Владимир Давидович Вайсерын дурсгалд зориулсан зуун буудалт даамын тэмцээн боллоо. Гроссмейстер цолтой хоёр ч даамчин оролцсон тус тэмцээнд их мастер Ростислав Лещинский түрүүлж, Д.Шкатула, Ю.Бобков, Прокопенко, А.Иванов, В.Пикиняр нар удаалав. Зөвлөлт-Украины домогт их мастер, 1977 оны Европын аварга Лещинский одоогоос 25 жилийн өмнө даамаа орхисон бөгөөд эргэн ирсэн анхны тэмцээндээ шууд л түрүүлж, ямархуу чансаатай тоглогч болохоо харууллаа. Манай даам сонирхогчид “Зуун буудалт даамын тактик ба стратеги”, “Зөвлөлтийн даамчдын Бамако дахь ялалт” хэмээх бичсэн номуудаар нь их мастер Р.Лещинскийтэй эчнээ танил билээ.