ӨСВӨРИЙН ДААМЧИД ӨРСӨЛДӨВ

Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах сургуулийн өмнөх насныхны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 21-р цэцэрлэгийн нэрэмжит тус тэмцээнд 60 гаруй өсвөрийн тамирчин хоёр насны ангиллаар өрсөлдсөн юм. Насны ангилал бүрт швейцарь системээр долоон өрөг тоглож, эхний 7 байр эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулсан байна.

                                                                      Тэмцээний дүн:

5 нас: 1. Б.Анар 2. С.Ихмөрөн, Б.Наранхүү 3. Х.Төгс-Оргил, Д.Түвшинбаяр Төгсбилэг, Тусгай байр. Н.Сийлэн

6 нас: 1. Б.Цолмон 2. Ц.Алтангэрэл, М.Түшиг 3. Б.Мөнхлхагва, Э.Батмандах, Б.Баярсайхан, Тусгай байр. Б.Дарханбат