ТӨВИЙН БҮСИЙН ДААМЧИД ӨРСӨЛДӨВ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 100 буудалт даамын спортын мастер А.Шижээгийн нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд Архангай аймагт боллоо. Аймгийн даамын холбоо, А.Шижээгийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн тус тэмцээн Эрдэнэбулган сумын Багшийн сургууль дээр болсон бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Улаанбаатарын 200 гаруй тамирчид таван насны ангиллаар өрсөлдсөн юм. Тэмцээний 5-7 насанд охидоос С.Нарансолонго (Архангай), хөвгүүдээс Д.Ариунзоригт (Архангай), 8-10 насанд охидоос Т.Анужин (Баянхонгор), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай), 11-13 насанд охидоос Б.Есүй (УБ, 42-р сургууль), хөвгүүдээс Б.Баасанбар (УБ, 42-р сургууль), 14-16 насанд охидоос Б.Билгүүндарь (Баянхонгор), хөвгүүдээс А.Дашчирэв (УБ, 42-р сургууль), насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэйчүүдээс Г.Буяндэлгэр (УБ, 42-р сургууль), хөвгүүдээс Б.Билгүүн (УБ, 42-р сургууль) нар түрүүлсэн байна.    

Тэмцээний дүн

5-7 нас. Охид

5-7 нас. Хөвгүүд

8-10 нас. Охид

8-10 нас. Хөвгүүд

11-13 нас. Охид

11-13 нас. Хөвгүүд

14-16 нас. Охид

14-16 нас. Хөвгүүд

Насанд хүрэгчид. Эмэгтэй

Насанд хүрэгчид. Эрэгтэй