А.ГЕОРГИЕВ "SALOU OPEN 2018"-ЫН ЯЛАГЧ

Жил бүр Испанийн далайн эргийн хот Салоуд болдог "Salou Open" тэмцээн ОХУ-ын их мастер Александр Георгиевын ялалтаар өндөрлөлөө. Экс-дэлхийн аварга сүүлийн тавилдаа Литвийн их мастер Алексей Домчевыг буулгаж авснаар 14 оноотой болж, тус тэмцээнд сүүлийн таван жилд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. 1998 оноос эхтэй тус тэмцээний анхны цомын эзэн, өдгөө 70 настай Беларусийн гроссмейстер Анатолий Гантварг адилхан 14 оноогоор удаалсан бол дэлхийн аварга цолыг эзэмшигч А.Шварцман мөн 14 оноогоор гуравдугаар байрт оржээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүн болон өргүүдийг эндээс үзнэ үү.