Мэдээ

11-ТЭЙ С.БОЛОР, 14-ТЭЙ Б.АНУЖИН НАР УЛСЫН АВАРГА БОЛОВ

Олон улсад түгэн дэлгэрсэн даамын бусад төрлүүдийн УАШТ-үүдийг Монголын даамын холбооноос зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч баасан гаригт 64 буудалт даамын улсын аваргууд тодорсон бол бямба гаригт турк даамын насанд хүрэгчдийн УАШТ боллоо. Тэмцээнд 29 эрэгтэй, 17 эмэгтэй тамирчин өрсөлдөж, швейцарь системээр тус бүр долоон өрөг тоглов.Дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд дэд мастер С.Болор 12 оноогоор аваргалж, их мастер Д.Эрдэнэбилэг 12 оноогоор удааллаа.

Г.ХЭРЛЭНМӨРӨН, Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАР АВАРГАЛАВ

Монголын даамын холбоо (MDF)-ноос 64 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа. Өнгөрөгч баасан гариг (8.24)-т Техник технологийн дээд сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 65, эмэгтэй 26 тамирчин оролцож, орос даамын дүрмээр өрсөлдсөн юм.

ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д ОРОЛЦОХ ДААМЧИД ТОДОРЛОО

Даамын өсвөр, залуучуудын ДАШТ аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Беларусь улсад зохиогдоно. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилт тэмцээнийг Монголын даамын холбооноос энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон энэхүү тэмцээнд энэ оны өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 8-10, 11-13, 14-16, 17-19 насанд шагналт байр эзэлсэн эзэлсэн 55 даамчин ухаанаа уралдуулсан юм.

64 БУУДАЛТ ДААМ, ТУРК ДААМЫН  УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл
1. Тэмцээний зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн даамын бусад төрлүүдийг хөгжүүлэхэд оршино.
2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
1. 64 буудалт даам (орос дүрмээр)-ын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8-р сарын 24-нд Техник технологийн дээд сургууль дээр болно. 
2. Турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8-р сарын 25-нд Техник технологийн дээд сургууль дээр болно. 
3. Тэмцээн эхлэх өдөр 9.00-10.00 цагийн хооронд бүртгэл явагдаж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
4. Тэмцээн тус бүрийн бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

5 ӨДӨР, 4 ТЭМЦЭЭН

Аялал амралтын улирал шувтарч, тэмцээн уралдааны “сезон” айсуй. Наймдугаар сарын сүүлчээр шил шилээ дарсан тэмцээнүүд даамчид та бүхнийг хүлээж байна.

Тодруулбал, энэ сарын 22-23-нд өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах СОРИЛГО тэмцээн болно. Тус тэмцээнд энэ жилийн өсвөр, залуучуудын УАШТ-ий 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд үндсэн төрөлд эхний 10 байр эзэлсэн тамирчид өрсөлдөх эрхтэй. УАШТ-ий болон сорилго тэмцээний оноог нэгтгэн, нийлбэр дүнгээр насны ангилалд бүртээ эхний гурван байр эзэлсэн тамирчид аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Беларусь улсад зохиогдох өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох эрхийг авах юм.

ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ ШИГТГЭЭ - 1

  • 1966 оны зургадугаар сард улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохиогдож, Төмөр замын хэрэг эрхлэх газрын ажилтан С.Болд түрүүлжээ. Хожим энэ хүн Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
  • Түүнээс хойш эрэгтэйчүүдийн УАШТ нийтдээ 43 удаа зохиогджээ.
  • 1985 онд тус тэмцээн зохиогдсонгүй эхний бөгөөд эцсийн удаа завсардсан байна.
  • Нийтдээ 17 даамчин улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн байдаг. 

ОЛОН УЛСЫН ЦОЛТОН 4-ӨӨР НЭМЭГДЭВ

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа долдугаар сарын 1-нд гарлаа. Шинэ чансаагаар 17373 ID-тай Цэрэнбямбын Отгонбилэг Олон улсын мастер, 20367 ID-тай Энхболдын Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер, 19229 ID-тай Сайхандэлгэрийн Мөнх-Оргил Дэлхийн даамын холбооны дэд мастер цолыг тус тус хүртжээ. Мөн Азийн АШТ-д амжилттай оролцсон, шинэхэн улсын аварга Баатархүүгийн Мөнхжинд Дэлхийн даамын холбооны мастер цол олгосон байна.

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН 13 ДАХЬ, Б.МӨНХЖИНГИЙН АНХНЫ ТҮРҮҮ

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байранд болж өндөрлөлөө. Энэ удаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөв. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.

ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамрчид байна.

СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд тус сумын "Алтан гадас" одонт улсын тэргүүний сургууль дээр зохиогдлоо.

Удахгүй болох үйл явдал