Мэдээ

А.ЧИЖОВ "МОНГОЛЫН ДААМЧИД"-Д НЭГДЭВ

Сошиал орчинд үйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй явуулдаг спортын холбоодын нэг бол Монголын даамын холбоо. Тус холбооны мэдээ мэдээлэл http://mondaam.mn, http://www.sport.gov.mn/daam вэб сайт дээр нийтлэгдэхээс гадна фэйсбүүкийн "Монголын даамын холбоо" пэйж хуудас, "Монголын даамчид", "100 буудалт даам" зэрэг томоохон группүүд дээр тогтмол гардаг билээ.

СОНИРХОГЧДЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр (6.15) зуун буудалт даамын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Даам сонирхогчдын дунд анх удаа зохиож буй тус тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 6 дүүргийн дэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй эрэгтэй 98, эмэгтэй 48 даамчин ухаанаа уралдуулж байна. Оролцогчдыг зэрэг цолоор нь ангилбал спортын дэд мастер цолтон 41, 1-р зэрэгтэй тамирчин 48, 2-р зэрэгтэй тамирчин 15, 3-р зэрэгтэй тамирчин 20, зэрэггүй тамирчин 30 гаруй оролцож байна. Тэмцээн гурван өдөр үргэлжлилж ням гаригт өндөрлөх юм.

ХУТАГТЫН НУТАГТ 1000 ДААМЧИН ЧУУЛАВ

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн даамын холбооноос хамтран Монголд анх удаа 1000 даамчны олон хотын нээлттэй тэмцээнийг Сайншанд хотноо зохион байгууллаа. Тус тэмцээнд Хэнтий, Өмнөговь, Орхон, Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Увс, Завхан, Дорноговь, Улаанбаатарын даамчид долоон насны ангиллаар өрсөлдсөн юм.

ЦУВРАЛ ТЭМЦЭЭНД 280 ТАМИРЧИН ӨРСӨЛДЖЭЭ

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубтэй хамтран чансааны оноо олгох тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Бүх насны тамирчид өрсөлдсөн ийм цуврал тэмцээн жилд 10-ыг зохиох ба хамгийн өндөр оноо цуглуулсан 10 эрэгтэй, 1 эмэгтэй тоглогч арванхоёрдугаар сарын 17-23-нд болох оны шилдэг даамчныг шалгаруулах супер шагналын сан бүхий “Final 2018” тэмцээнд оролцох эрхийг авах юм.

СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

Монгол улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.3 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг  2018 оны 2 дугаар сарын 16-аас эхлэн мөрдөнө.

  1. Спортын цолыг МДХ-ны албан бичгээр баталгаажуулсны үндсэн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Улсын цол, зэргийн комиссоос олгоно.
  2. МДХ-ны холбооны хуваарьт орж батлагдсан, нэг талдаа 1 цагаас багагүй цагийн хяналттай тэмцээнд спортын мастер, дэд мастер цол болон балл олгоно.
  3. Спортын мастер, дэд мастер цол биелүүлсэн тэмцээний үр дүнгийн хүснэгтийг холбооны албан бичигт хавсарган Улсын цол, зэргийн комиссын хурлаар баталгаажуулснаар цолны үнэмлэх, тэмдэг олгогдоно.
  4. Олон улсын хэмжээний мастер - Их мастер, Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер цол авсан бол шууд Олон улсын хэмжээний мастер цол хүртэнэ.
  5. Спортын мастер цолыг дараах амжилтыг үзүүлбэл олгоно. Үүнд:

 

ДАРХАНЫ АВАРГА ДААМЧИД ТОДОРЛОО

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 55 жилийн нэрэмжит аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү нээлттэй тэмцээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн 40 гаруй даамчин оюун ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад СЭЗДС-ийн оюутан, дэд мастер Д.Дөлгөөн боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, аймгийн аварга даамчнаар тодорлоо.

ТӨВИЙН БҮСИЙН ДААМЧИД ӨРСӨЛДӨВ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 100 буудалт даамын спортын мастер А.Шижээгийн нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд Архангай аймагт боллоо. Аймгийн даамын холбоо, А.Шижээгийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн тус тэмцээн Эрдэнэбулган сумын Багшийн сургууль дээр болсон бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Улаанбаатарын 200 гаруй тамирчид таван насны ангиллаар өрсөлдсөн юм.

ИХ МАСТЕРУУД ТӨРСӨН ӨДӨРТӨӨ БЭЛЭГ БАРИВ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох ээлжит тэмцээн “Эрчим Кап 2018” энэ сарын 11-13-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд 68 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд Монголын 7 их мастер цолтон бүгдээрээ оролцсон нь онцлог байв.

ДААМ СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт зуун буудалт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдод зориулсан уламжлалт тэмцээнтэй болоход оршино.
  2. Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

 

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

Удахгүй болох үйл явдал