СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд тус сумын "Алтан гадас" одонт улсын тэргүүний сургууль дээр зохиогдлоо.

А.ЧИЖОВ "МОНГОЛЫН ДААМЧИД"-Д НЭГДЭВ

Сошиал орчинд үйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй явуулдаг спортын холбоодын нэг бол Монголын даамын холбоо. Тус холбооны мэдээ мэдээлэл http://mondaam.mn, http://www.sport.gov.mn/daam вэб сайт дээр нийтлэгдэхээс гадна фэйсбүүкийн "Монголын даамын холбоо" пэйж хуудас, "Монголын даамчид", "100 буудалт даам" зэрэг томоохон группүүд дээр гардаг билээ.

СОНИРХОГЧДЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр (6.15) зуун буудалт даамын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Даам сонирхогчдын дунд анх удаа зохиож буй тус тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 6 дүүргийн дэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй эрэгтэй 98, эмэгтэй 48 даамчин ухаанаа уралдуулж байна. Оролцогчдыг зэрэг цолоор нь ангилбал спортын дэд мастер цолтон 41, 1-р зэрэгтэй тамирчин 48, 2-р зэрэгтэй тамирчин 15, 3-р зэрэгтэй тамирчин 20, зэрэггүй тамирчин 30 гаруй оролцож байна. Тэмцээн гурван өдөр үргэлжлилж ням гаригт өндөрлөх юм.