Өсвөр үе, Залуучуудын аварга шалгаруулах олон хотын тэмцээн

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Wednesday, October 11, 2017 to Sunday, October 15, 2017
  1. “DARKHAN CUP-2017” ЗАЛУУЧУУДЫН ОЛОН УЛСЫН БОКСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТ. Дархан хот байгуулагдсан 56-н жилийн ойн хүрээнд “DARKHAN CUP-2017” өсвөр, үе, залуучуудын олон хотын боксын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2017.10.11/ нээлтээ хийв. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 10-н аймгийн 24-н баг 2 насны төрөлд 10 жинд нийтдээ 130 гаруй тамирчид оролцож байна. Боксын спортыг өсвөр, залуучуудын дунд хөгжүүлэх, туршлага суулгах, ур чадварыг дээшлүүлэх зорилготой явагдаж байгаа энэхүү тэмцээний хүрлийн төлөөх тоглолт энэ сарын 13, мөнгөн медалийн төлөөх тоглолт 14, алтан медалийн төлөөх тоглолт 15-ний өдрүүдэд аймгийн Спортын ордонд болно.