БОКС: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 19-НД ЭХЭЛНЭ

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Thursday, October 19, 2017 to Sunday, October 22, 2017

 Монголын төдийгүй Дэлхийн топ спортын төрлийн нэг нь боксын спорт байдаг. Дорноговь аймгаас нэгэн үед олон  шилдэг ширэн бээлийтнүүд төрсөн гарсан байдаг. Эдгээрийн залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын, өрсөлдөөн, ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага суулгах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит холимог насны "ДОРНОГОВЬ ЦОМ-2017" аварга шалгаруулах олон улсын боксын  тэмцээнийг  зохион байгуулахаар болоод байгаа. 2017 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд аймгийн Хүүхдийн ордонд явагдах  уг тэмцээнд  ОХУ, БНХАУ, болон манай улсын шилдэг клубууд, аймгаас баг, тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Ирээдүйн олимп, дэлхийн аварга өсвөрийн тамирчдын шилдэг  тулааныг үзэж, дэмжицгээе. #Дорноговь_Спорт