ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА 23,24-НД БОЛНО

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Thursday, March 23, 2017 to Friday, March 24, 2017

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас жүдо бөхийн бөхийн 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 23,24 буюу пүрэв, баасан гаригуудад зохион байгуулахаар боллоо. Тэмцээнд 2000 оны 01 сарын 01-ий өдрөөс хойш төрсөн  хөвгүүд  27,34, 42, 50, 56, -60, -66,  +66 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөнө. Охид 36,40,44,52, -57, +57 ангилалд шилдгүүдээ тодруулна. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2017.03.23-ны орой жин үзсэний дараа хийнэ. Мандатны хураамж хүүхэд тус бүрийн 5000 төгрөг. Багууд зөвлөгөөнд ирэхдээ албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлэг өгнө. Тэмцээн 24-ий өдөр Биеийн тамир, спортын газрын спортын ордонд явагдана. Өсвөрийн аймгийн аваргаас шалгарсан тамирчид Монгол улсын аваргад өрсөлдөх эрхтэй болох юм.