ЧАНСАА-2017: ВОЛЕЙБОЛЫН 3-Р САРЫН ТЭМЦЭЭН ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Friday, March 24, 2017 to Saturday, March 25, 2017

Аймгийн Биеийн тамир, спортын газраас албан байгууллагуудын ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэхнөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Чансаа-2017” тэмцээнийг санаачлан зохион байгуулж эхлээд байгаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд сагсн бөмбөгийн 3-р сарын тэмцээн явагдсан бол энэ амралтын өдрүүдэд волейболын этмцээн зохиогдох юм. Тэмцээнд Сайншанд хотод  үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын ажилчид нэг баг болон оролцоно. Багийн гишүүдийг нийгмийн даатгалийн дэвтэрийг үндэслэн бүртгэнэ.Тэмцээнд нэг байгууллагаас  эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөх багийн тоог хязгаарлахгүй.  Жич: (Зөвхөн насанд хүрэгчид). Тэмцээн 2017-р 03-р сарын 24,25 -ны өдөр явагдана. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2017 оны 03-р сарын 23-ны орой 18:00 цагт  Биеийн тамир, спортын газарт болно.Шилжин явах цомын төлөөх тэмцээнд оролцох багийн гишүүд албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлэг болон тамирчин тус бүрийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, 1 хувь цээж зурагтай ирнэ. Багийн гишүүн бүрт мандат олгоно.Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тэмцээний  хураамж болох  50000 төгрөгийг авч ирнэ. Багийн тоглогчид бүгд ижил өнгийн лого, дугаартай  хувцастай байхыг анхаарна уу.  Техникийн зөвлөгөөнд хоцорсон багийг тэмцээнд оролцуулахгүй болохыг хатуу анхаарна уу. Багийн гишүүн бүрийн нийгмийн даатгалын дэвтэрийг мэдүүлэгтэй тулгаж үзнэ.Албан байгууллагын дундах “Чансаа-2017” волейболын шилжин явах цомын төлөөх тэмцээн 2017 оны 12 сар хүртэл үргэлжилнэ. Амралтын сарууд болох 6,7,8-р саруудад түр завсарлана.Жилийн эцэст тэмцээнд амжилттай оролцож нийлбэр дүнгээр  эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй багийг шалгаруулна.  Эхний байруудад шалгарсан багт медаль, өргөмжлөл,  цом олгоно. Удаах байруудад медаль, өргөмжлөл дагалдана. Мөн тэмцээний “Шилдэг довтлогч”,  “Шилдэг холбогч” –ийг тодруулна. 12 сараас өмнөх сар бүрийн тоглолтуудад эхний байрт шалгарсан багуудад шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал дагалдана.