Биеийн тамир, спортын салбарын "шилдэг судлаач - 2018" шалгаруулах хурлын удирдамж

Undefined

           Монгол улсад судалгааны ажлын чиглэл батлагдаагүйгээс доктор, магистрын зэрэг хамгаалахаар хийгдэж байгаа судалгааны ажлууд болон зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурлууд нь салбарын хөгжилд төдийлөн үр өгөөжтэй биш байсаар ирлээ. Энэ явдал тус салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэрлэх ажил дутагдагтай холбоотой. 

          Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газар нь Монгол улсын хэмжээнд БТС-ын хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хувьд практикт судалгааг хэрэглээ болгох ажлыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас 2017 оноос санаачлан хэрэгжүүлж байна. 2018 оны БТС-ын салбарын шилдэг судлаач шалгаруулах ажлыг "БТС-ын салбарт тулгамдаж буй асуудал" нэрийн дор явуулна. 

 

Биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах хурлын удирдамжтай энд дарж танилцана уу. 

Attachment: