Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг “Чойр хөгжлийн лиг” тэмцээний эхний ээлжийн тоглолтууд

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Saturday, March 17, 2018 to Sunday, March 18, 2018

Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг “Чойр хөгжлийн лиг” тэмцээн эхэллээ. Тус тэмцээн 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд Алтан аргаль /2017 оны аварга/, Арслангууд /2015, 2016 оны аварга/, Баянталын ёлууд, Бизнесийн ирвэсүүд, Ирээдүй, Хууль сахиулагчид, Шивээ-Овоо ХК, Unitel Хамтдаа гэсэн 8 багийн 100 гаруй тамирчин оролцон өрсөлдөж байна. Тэмцээн 2 тойрог явагдаж эхний 4-т жагссан багууд хасагдах шатанд өрсөлдөж аваргуудаа тодруулна. Тус тэмцээнийг зохион байгуулахад аймгийн Засаг даргын Тамгын газар, Шивээ-Овоо ХК, Церкон Геологи ХХК хамтран зохион байгуулж байна