Биеийн тамир спортын газраас үзүүлэх төрийн
үйлчилгээний вэб аппликешнүүд

Сорил

Сорилын программын ашиглахад анхаарах зүйл

Google chrome нь Flash Player дэмжиж ажиллахгүй байгаа тул  Internet Explorer 6.0 аас хойших хөтөч

Мөн таны компьютерт  Flash Player 9.0 оос хойших программ суусан байх шаардлагатай.

Статистик

Биеийн тамир, спортын Улсын анхдугаар үзлэг, тооллогын спортын заал, гадаа талбайн байршил, эдийн засгийн үзүүлэлтийг www.nso.maps.arcgis.com аар танилцна уу. Биеийн тамир, спортын салбарын Захиргааны статистик маягт З-БТС-1,2 болон Албаны статистик мэдээ боловсруулах А-БТС маягтуудыг БСШУС-ын Сайдын А/646 тушаалаар шинэчлэн баталлаа.

Цол зэрэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/93 тоот тушаалаар батлагдсан “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам”-ын дагуу Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөл хуралдаж спортын цол, зэргийн төрөл, ангилалыг хэлэлцэж, биеийн тамир, спортын газрын даргын 2016 оны А/68 тоот тушаалаар баталлаа.

 

 

Үндэсний шигшээ баг

БСШУС-ын сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/131 тоот тушаалаар "Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах журам", "Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам" батлагдсантай холбоотойгоор журамтай танилцана уу. журамтай энд дарж танилцана уу.

Наадам

Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2018 оны 354  дүгээр тогтоол “Олон улсын хүүхдийн спортын наадмын тухай”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаал “Спорт наадам зохион байгуулах тухай”-ыг тус тус хэрэгжүүлэх, "Азийн хүүхдүүд 2020" олон улсын спортын VII их наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илэрүүлэх, залгамж халааг бэлтгэхэд  Монголын Хүүхдийн спортын ҮI их наадам /цаашид наадам гэнэ./-ын зорилго оршино.