АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Mongolian

БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 21 аймгийн салбар байгууллагад автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, БТСГ-ын дарга Ц.Шарамжамц, дэд дарга Ц.Одонбаяр нарын албаны хүмүүс оролцож аймгуудын төлөөлөлд фургон автомашины түлхүүр гардууллаа.

Өнгөрсөн 2019 онд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 21 аймагт ажиллахдаа салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь хүлээн авчээ. Үүнд ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдлын асуудал тэргүүлэх эгнээнд яригдсан байна. Тиймээс 21 аймгийн салбар спорт, урлагийн байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон техник хэрэгслийг нь солих, унаажуулах ажлыг ийнхүү шийдвэрлэж байгаа юм байна. Нийт 45 фургон автомашиныг аймгуудад хуваарилан өглөө.