"Азийн хүүхдүүд" өвлийн хүүхдийн спортын анхдугаар наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно.

Undefined

ОХУ-ын Сахалинск хотноо 2019 оны 2 дугаар сарын 9-17 ны өдрүүдэд зохион байгуулагдах "Азийн хүүхдүүд" өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын 303 тоот өрөөнд болно. Энэ удаагийн наадамд Монгол улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, шорт-трек төрлөөр нийт 13 тамирчин оролцох юм.