АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР & ХОРООДЫН АНХААРАЛД!!!!!!

Undefined

Жил бүр Биеийн тамир, спортын статистик мэдээллийг дараа оны 1-р сарын 30-ны дотор багтаан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газарт цахим шуудан болон маягтаар ирүүлдэг. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн эцсийн мэдээг дараа оны 2-р сарын 15-ны дотор Үндэсний статистикийн хороонд цахим шуудан болон маягтаар илгээж тайлагнадаг билээ. 2019 оны жилийн мэдээг 2020 оны 02 сарын 15-нд ҮСХ-нд илгээх ёстой боловч аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, хороод тун хангалтгүй ажиллаж байгаагаас онлайн программд мэдээллийг бүрэн гүйцэд шивэхгүй байх зэрэг алдаа дутагдлаас үүдэн нэгтгэх боломжгүй хүлээгдсээр байна.

Иймд ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын даргын тушаалаар статистик мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлээгүй аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газарт улсын байцаагч ажиллуулж, шалгалт оруулахаар төлөвлөж байна. ҮСХ-ны аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газрын дарга нь статистикийн улсын байцаагч бөгөөд “Статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” эрхтэй юм.

Та бүхэн анхааралдаа авч ажиллана уу!!!