АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ, СПОРТЫН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДАД ЧИГЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ

Mongolian

            1. Биеийн тамир, спортын шинэчлэн найруулсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь заалтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19, 38.2 дахь заалтуудад спортын тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн татвараас холбогдох хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт болон чөлөөлөгдөх зохицуулалт 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхтэй холбогдуулан Аймаг, Нийслэл, Дүүрэг, Спортын холбоодоос 2019-2020 оны хугацаанд Монгол улсын хилээр оруулж ирэхээр төлөвлөж буй спортын хэрэглэл, тоног төхөөрөмж, хэрэгсэлийн хангамжийн судалгааг яаралтай 2018 оны 06 сарын 30-ны дотор ирүүлнэ үү.            Та бүгдийн ирүүлсэн судалгааг бид нэгтгэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн "Барааг тодорхойлох, кодлохтой  систем"-ийн кодтой уялдуулан гаргах тул хугацаандаа багтаан дээрх судалгаа, мэдээллийг ирүүлэхийг анхаарна уу.            жич: Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайдын 1б/5597 тоот албан бичгийг хавсаргав.                 2. 2019 онд Монгол улсад зохиогдох Улсын аварга шалгаруулах тэмцээний 4 насны ангилал болон олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах нэгдсэн хуваарийг үндэслэн төрөл хариуцсан холбоодын саналаар Аймаг, Нийслэл, Дүүрэг, Орон нутгийн засаг захиргааны нутаг дэвсгэрт явагдахтай холбогдуулан Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир,спортын газрын даргын нэгдсэн төлөвлөгөөнд батлагдсан, орон нутгийн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн байгууллагад урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай тэмцээн холбогдох хуулийн 17.4 дэх заалтын дагуу явагдах эрх зүйн боломж хаагдмал тул 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор ЗГХА-БТСГазрын Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэст төрөл хариуцсан холбооны Ерөнхийлөгч, асуудал хариуцсан удирдлагаар яаралтай батлуулан ирүүлнэ үү.            Батлагдсан хуваарьт явагдах хугацаа болон болох газар тухайн нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд 1 сарын өмнө холбогдох байгууллагуудад өөрчлөлт оруулсан тухайгаа даруй мэдэгдэн саналаа хүргүүлж байхыг анхаарна уу.              жич: Төрөл хариуцсан холбоодод хүргүүлсэн албан тоотыг хавсаргав.