"БАГАНУУР 2019" ЖИШИГ ӨРТӨӨТ МАРАФОН ЗОХИОГДОВ.

Mongolian

 Манай улсад тэр тусмаа дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа өртөөт марафоныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын 2019 оны А/333 дугаар тушаалын дагуу Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран Багануур дүүрэгт 2019 оны 11 дүгээр сарын 09-ний амралтын өдөр зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, салбарын ажилтнуудын ажлын туршлага солилцох, улмаар аймаг, дүүрэгтээ зохион байгуулахад жишиг ажил болсон нь ихээхэн ач холбогдол, үр дүнтэй боллоо. “Багануур 2019” жишиг өртөөт марафоныг Багануур дүүрэг дэх 10 төрийн байгууллагуудтай хамтран Ахмад, Залуучууд, Өсвөр насны ангиллаар зохион явуулахад нийт 21 баг авхаалж самбаа, хурд, хүчээ дайчлан өрсөлдсөн бөгөөд Ахмадын ангилалд оролцогч 7 багууд нь 4 өртөөгөөр аялан 2,5 км замыг, Залуучууд, өсвөр насны ангилалд оролцогч 14 багууд тус бүр 7 өртөөгөөр аялан 9,5 км замыг тус тус туулсан байна. Ахмадын ангиллын 1 байрт Баянзүрх дүүргийн Ш.Батсүх ахлагчтай баг, 2-р байрт С.Эрдэнэбилэг ахлагчтай Багануур дүүргийн баг, 3-р байрт С.Баасанжав ахлагчтай Налайх дүүргийн баг, Залуучуудын ангилалд 1-р байрт Пүрэвбаатар ахлагчтай Багануур дүүргийн баг, 2-р байрт Батжаргал ахлагчтай Баянзүрх 1 баг, 3-р байрт Чинбат ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг, Өсвөр насны ангилалд 1-р байрт Ц.Пүрэвбаяр ахлагчтай Багануур дүүргийн “Гэрэлт ирээдүй“ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 баг, 2-р байрт Ган-Эрдэнэ ахлагчтай Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль 1 баг, 3-р байрт Д.Мөнхжаргал ахлагчтай Багануур дүүргийн  “Гэрэлт ирээдүй“  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 баг тус тус шалгарч, шалгарсан 9 баг тус бүрт ЗГХА-Биеийн тамир, спортын газрын Өргөмжлөл, нэгдүгээр байрт шалгарсан нийт 12 оролцогч тус бүрт сагсан бөмбөг, хоёрдугаар байрт шалгарсан нийт 12 оролцогч тус бүрт волейболын бөмбөг, гуравдугаар байрт шалгарсан нийт 12 оролцогч тус бүрт хөл бөмбөгийг олгон урамшуулжээ.